Кувейтийн эмир таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭЛЬ-КУВЕЙТ. /Xinhua/.
Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед
аль-Сабах мягмар гарагт 91 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Кувейтийг 2006 оноос хойш удирдсан юм.
Эмир Сабах энэ
оны долоодугаар сард Кувейтэд мэс засал хийлгэсний дараа эмчилгээ хийлгэхээр
АНУ-ыг зориод байжээ. Кувейтийн Засгийн газар эмирийг таалал төгссөнтэй холбогдуулан 40 өдрийн
гашуудал зарласан бөгөөд Засгийн газар, институциудыг гурван өдөр хаахаар болжээ.
Сабах аль-Ахмед аль-Сабах
нь 1929 оны зургаадугаар сарын 16-нд төржээ. НҮБ 2014 оны есдүгээр сард түүний хүмүүнлэгийн
чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хүмүүнлэгийн удирдагч цолоор
шагнажээ.
Шейх Навафын
хувьд 1937 онд төрсөн бөгөөд 1978-1988 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж, 1988 онд Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. 2003 онд түүнийг Шатар
сайд, Дотоод хэргийн сайдаар томилох зарлиг гарсан ба 2006 онд угсаа залгамжлах
хунтайжаар тунхаглажээ.