Сүга, Мүн нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-24 14:50:47

ТОКИО. /Xinhua/. Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өнөөдөр утсаар ярьжээ. С.Ёшихидэг Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээс хойш талууд анх удаа холбоо тогтоож буй нь энэ юм.


“Хорь орчим минут үргэлжилсэн хэлэлцээний үеэр Сүга хоёр орны харилцааг эргэн үр өгөөжтэй болгох боломжийг бий болгохыг Мүнд уриалсан” гэж Японы төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Мөн хоёр орны удирдагчид “COVID-19” цар тахлын улмаас хязгаарлалтууд тогтоогоод байгаа энэ үед хоёр орны бизнес эрхлэгчдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


“Зохистой арга хэмжээ авахыг БНСУ-д үргэлжлүүлэн уриална” гэж Сүга хоёр талын хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Сүга хэлсэн үгээрээ Абэ Шинзогийн байр суурийг үргэлжлүүлэн баримтална гэдгээ харуулжээ. 


Гэсэн хэдий ч Сүга, “Япон, БНСУ маш ач холбогдолтой хөрш орнуудын хувьд БНАСАУ-тай холбоотой гэх мэт тулгамдсан асуудлуудыг зохицуулахын тулд АНУ-тай хамтран ажиллах ёстой" гэж мөн хэлсэн байна.


Абэ, Мүн нар БНХАУ-ын Чэнду хотод өнгөрсөн оны 12 дугаар сард уулзсанаас хойш хөрш хоёр орны удирдагчид анх удаа утсаар ярьж буй нь энэ ажээ. 


БНСУ-ын Дээд шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөр олгохыг “Nippon Steel” компаниас 2018 оны 10 дугаар сард шаардсанаас хойш хоёр талын харилцаа мууджээ. 


Японы хувьд шүүхийн уг шийдвэрийг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр зохицуулсан гэж мэдэгдсэн байна. 

Связанные новости