"Махимпекс", "Орхондалай" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 23-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 91.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 618.644 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Махимпекс" (MMX+13.74%) болон "Орхондалай" ХК (ORD+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-10.88%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-8.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.68 хувиар өсөж, 17228.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,583,479,823,182.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.