Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-23 08:00:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар сэрүүн, бусад нутгаар дулаан байна.


2020 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Связанные новости