Олимпын хороо, МИАТ компанитай уламжлалт харилцаагаа улам өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өнөөдөр “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал солилцжээ.
МҮОХ, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай олон жилийн турш найрсгаар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд спорт-олимпизмыг сурталчилах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон байна.

Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar