ӨНӨӨДӨР: Tехник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тоймыг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-08 07:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Засгийн газрын XI байранд МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт болно. Утас: 90106600, 94111727

10.00 цагт МҮХАҮТ-д Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Монголын банкны холбооны байранд "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт Экологийн цагдаагийн албанаас Монгол Улсын усны нөөцийн талаар мэдээлнэ.

11.00 цагт “Скай плаза” төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна. Утас: 99773800. 99101315, 88008516

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 99089842

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 99114116

12.00 цагт ОБЕГ-т УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.

14.30 цагт НҮБ-ын төв байранд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм" шинжилгээний тайланг танилцуулна. Утас: 70105652

Связанные новости