Энэтхэг, Хятадын батлан хамгаалахын сайд нар уулзаж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ДЕЛИ. /Hindustan Times/.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй Москва хотод болох Шанхайн
хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээний үеэр уулзахаар төлөвлөж байна.
Уулзалтын үеэр талууд цэргийн албан хаагчдын мөргөлдөөн
болсон Энэтхэгийн Ладакх холбооны нутагт дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг талууд хэлэлцэхийг зорьж байна.
Хэрэв энэ уулзалт болвол хоёр улсыг тусгаарладаг Ладакх
дахь хяналтын шугам дахь статус-квог дангаар өөрчлөхийг Хятадын
ардын чөлөөлөх арми оролдсон хэмээн Энэтхэгийн тал мэдэгдсэнээс хойш хоёр улсын
төлөөлөгчдийн өндөр дээд түвшинд хийх анхны уулзалт болох юм.