Үнэт цаасны арилжаагаар 5220 ширхэг хувьцаа арилжав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-17 18:02:38

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн нийт 5,220 ширхэг хувьцаа арилжигдлаа.

Үнэт цаасны арилжаагаар 18,471,025.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 779.35 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,314,361,634,935.00 төгрөг боллоо.

 Б.Заяа     

Связанные новости