Авиакомпаниудад шинэчлэлт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЗам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Хүннү эйр” ХХК, “Аэро Монгол” ХХК-иуд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Аэро Монгол” болон “Хүннү эйр” компаниуд агаарын хөлгийн парк шинэчлэлт хийхтэй холбогдуулан агаарын хөлөг авч ашиглах эхлэлтийн зардлыг бууруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нисэх баг, инженер техникийн ажилтнуудын сургалтын зардлыг шийдвэрлэх талаар тусгажээ. ИНЕГ-аас эл сургалт, дадлагын санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусгах аж.
“Хүннү эйр”, “Аэро Монгол” компанийнхан ийнхүү бодлогоор дэмжиж буйд талархаж орон нутгийн хуваарьт нислэгийг тогтмол, осол авааргүй явуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Б.Заяа