Иран МАГАТЭ-гийн шинжээчдийг хүлээн авахыг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-08-27 09:40:19

ТЕХРАН. /Middle East Eye/. Иран Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ шинжээчдийг 2000-аад оны эхэн үед үйл ажиллагаа явуулж байсан цөмийн хоёр байгууламж руугаа нэвтрэхийг зөвшөөрөхөөр болжээ.


Ираны нийслэл Техран хотноо МАГАТЭ-гийн тэргүүн Рафаель Гроссигийн хийж буй айлчлалын үеэр лхагва гарагт талууд ийнхүү мэдэгдсэн байна.


"Иран МАГАТЭ-гийн дурдсан хоёр байршил руу нэвтрэх эрхийг тус байгууллагын шинжээчдэд сайн дураараа олгоно” гэж Р.Гросси, Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи нарын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Связанные новости