Цогт-Овоо суманд 10 айлын орон сууцны барилга барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 10 айлын орон сууцны барилга барьж байна.
Энэхүү 10 айлын орон сууцыг Цогт-Овоо суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байна. Уг барилгын ажлыг Өмнөговь аймгийн "Эл эс би" ХХК барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувтай байна. Барилгыг энэ сарын 30 гэхэд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Энэхүү орон сууцыг барьснаар хөдөө орон нутагт иргэд ая тухай амьдрах орчныг бүрдүүлж өгөх юм. Ташрамд 2020 оныг Өмнөговьчууд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарлаж гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн бодит ажлуудыг хийсээр байгаа аж.
Связанные новости

Президенты Монголии и Республики Корея обсудили состояние и перспективы двусторонних отношений
1 час

Команда "Улаанбаатар Амазонс" отправится в Китай для участия в финале Женской серии 2025 года
1 день