БНАСАУ Кэсонд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН.
/KCNA/.
Коронавирусний халдварт өвчин дэгдэж болзошгүйн улмаас
БНСУ-тай залгаа хилийн Кэсон хотод тогтоосон хөл хорионы дэглэмээ БНАСАУ-ын эрх
баригчид цуцлах шийдвэр гаргажээ.
БНСУ-аас хууль бусаар хил давсан этгээдэд коронавирусний
халдварт өвчний үеэр илэрдэгтэй ойролцоо шинж тэмдгүүд ажиглагдсан тухай
БНАСАУ-ын эрх баригчид 7 дугаар сарын 26-нд мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан
Кэсон хотод 7 дугаар сарын 24-нөөс хөл хорионы чанга дэглэм тогтоож, БНАСАУ-ын Төрийн
зөвлөлийн дарга Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэлэлцэхээр 7 дугаар сарын 25-нд
Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоог шуурхай хуралдуулсан юм. Энэ
үеэр тэрбээр коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд өндөржүүлсэн
бэлэн байдалд шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Хилээ хаах, дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, нийтээр нь хөл хорио
тогтоох зэрэг халдварт өвчнөөс хамгаалах шуурхай арга хэмжээнүүдийг тус улсад
нэгдүгээр сарын эцсээр авчээ.