"Ариг гал", "Шарын гол" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 30-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 41.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 342.197 хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ариг гал" (EER+14.96%) болон "Шарын гол" ХК (SHG+10.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" (ADB-11.66%) болон "Сор" ХК (SOR-6.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.59 хувиар өсөж, 16448.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,609,087,401,956.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.