Эдийн засгийн шилдэг бүтээлийн эзэд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны дүн гарлаа.
Эрдэм шинжилгээний бага хурлаар эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын бүтээлийг шалгаруулахаас гадна багш, судлаачдын бүтээлийг давхар тодруулж буйгаараа онцлогтой болов.
Оюутны ангилалд тэргүүн байр эзэн тодорсонгүй. Харин дэд байрт СЭЗДС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Г.Гэрэлчимэгийн “Банкны салбарын өрсөлдөөний төрлийг тогтоох, өрсөлдөөнд баримтлах стратегийг боловсруулах” судалгааны бүтээл, гуравдугаар байрт МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Э.Золбаяр, Г.Лхагвадорж нарын “Ипотекийн зээл ба санхүүгийн тогтвортой байдал” хамтын бүтээл, гуравдугаар байрт МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Батчимэг, Г.Санчираа нарын “Тэнцвэрт үнийн түвшин инфляцид нөлөөлөх нь “P star” загвар” хамтын бүтээлүүд шалгарлаа.
Харин судлаачдын ангилалд тэргүүн байрт Австралийн Үндэсний Их сургуулийн доктрант Д.Ган-Очирын “Interest rate pass-through in Mongolia” судалгааны ажил, дэд байрт Орхон аймаг дахь МУИС-ийн багш Т.Элдэв-Очир, Х.Адъяацогт нарын “Монгол Улсын банкны салбарын үр ашгийн шинжилгээ” судалгааны ажил, гуравдугаар байрт СЭЗДС-ийн багш Д.Түвшинжаргал, Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Д.Энхмандах нарын “Атаархах зүйл үгүй: Монгол ба Зүүн Европ Төв Азийн бүсийн орнуудын бизнесийн орчны харьцуулсан судалгаа” хамтарсан бүтээлүүд тус тус тодорчээ.
Б.Заяа