Улаанбаатарт 10-12 хэм дулаан
ЛАВЛАГААНутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан, Төв аймгийн зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 7-12 хэм, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.