Аврагч нохой “Коби” зориулалтын сургалтын талбайтай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-21 11:49:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын хамт олон албаны нохойн байр, сургалтын талбайг тоног төхөөрөмжтэй болгов.

Аврагч нохойн сургалт, дадлага явуулах зориулалт бүхий харайгч, нүхэн гарц, дүүжин цагираг түүнчлэн нийт сургалтад ашиглах 7 төрлийн төхөөрөмжийг тус хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан байгуулжээ.


Тус албаны аврагч нохой “Коби” Өндөр-улаан суманд сураггүй алга болсон хүүхдийг 25 минутын дотор олсон байна. Мөн үүрэг гүйцэтгэснээс хойш 3 удаагийн ажиллагааг амжилттай гүйцэтгэжээ.

Аврагч нохойн  байр, сургалтын талбайг бий болгосоноор эрэн хайх аврах ажиллагаанд хүч нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Связанные новости