Валютын худалдаагаар 82.5 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-20 14:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны албан ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2834.50 байна. 

Өнгөрсөн 7 хоногт болсон гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 82.5 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлжээ. Түүний өмнөх 7 хоногт 33.5 сая ам.долларыг мөн нийлүүлсэн юм. Харин своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй байна. 


Связанные новости