Ноосны урамшууллыг олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-12 17:45:30

Ноосны урамшууллыг 21 аймаг, нийслэл дэх 74.254 хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийг олгож эхэллээ.

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна.

 2011-2014 онд үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан  330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

 Б.Заяа

 

Связанные новости