Цагдаа, иргэдийн нээлттэй өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-12 17:21:09

Монголын Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд маргааш Чингисийн талбайд 09.00-17.00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр”  болох гэж байна.

Нээлттэй өдрөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах нь олны хүсэн хүлээсэн олон асуултад бодит хариу өгнө. Мөн цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол, саналыг ч нээлттэй  хүлээж авах юм.  Ерөнхий бололвролын сургууль төгсөгчдөд болон  цагдаагийн албанд орох сонирхолтой иргэдэд  Хууль сахиулахын их сургууль, Цагдаа,  Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар лавлагаа,  мэдээлэл өгөх онцлогтой гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтнууд мэдээлж байна. Өдөрлөгийн үеэр  Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа сурталчилна. Иргэд  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дуртай лавлагаагаа гаргуулж, төрийн үйлчилгээний цахим машинаар бусад үйлчилгээ хийлгэх ч боломжтой.

Ж.Батсайхан

Связанные новости