"Багануур" ХК нэмэлт хувьцаа гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-12 15:30:06

“Багануур” хувьцаат компани энэ сард  9 сая 870 мянга 287 ширхэг энгийн хувьцаа зах зээлд нэмж гаргахаар болсон байна.

Тус компани Төрийн өмчит компаниудын Төрийн эзэмшлийн хувийг бууруулах жагсаалтад багтсан бөгөөд  нэмэлт хувьцаа гаргаснаар төсвийн алдагдлыг нөхнө хэмээн үзэж буй аж. Тодруулбал хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих замаар Засгийн газар 170 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлж, компаниудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэх юм байна.

Дашрамд дурдахад Багануур компанийн нэмж гаргах хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК зөвшөөрч, бүртгэсэн тохиолдолд Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрх нь баталгаажих юм.

 Б.Заяа

Связанные новости