БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/.
Бид АНУ-тай дахин хэлэлцээ хийх
шаардлагагүй гэж үзэж байгаа гэж БНАСАУ-ын нэр нөлөө бүхий дипломат мэдэгдээд,
дээд хэмжээний уулзалтыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж АНУ-ыг
буруутгажээ.
БНАСАУ-ын Гадаад
хэргийн дэд сайд Чой Сон Хуйн бямба гарагт хийсэн мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ.
Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун
нарыг ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө уулзаж
магадгүй гэх цуу яриаг няцаасан байна.
Чой Сон Хуйн
мэдээлснээр, АНУ өмнөх дээд хэмжээний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүдийг үл
тоомсорлож, БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогыг үргэлжлүүлэн явуулж байгаа тул
тус улстай хэлэлцээ хийх юм уу харилцаатай байх үндэслэл байхгүй ажээ.
“Манай улс АНУ-тай
нүүр нүүрээ харан уулзах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Пёньян АНУ-ын
урт хугацааны турш учруулж буй аюул заналыг хяналтад авах стратегийн нарийвчилсан
хуваарийг хэдийн боловсруулсан” гэж Чой Сон Хуй мэдэгджээ.