Согтуу 60 жолоочийг журамлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-12 10:36:36

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  өчигдрийн байдлаар 405 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  307  дуудлага бүртгэгджээ.

Үүний дотор хамгийн анхаарала татах нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлажээ. Тэднийг журамласнаар болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадсан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Дарь эхийн замд "H.Accent"  маркийн машины жолооч явган зорчигч 44 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байв.  Мөн тус дүүргийн нутаг "Нарантуул олон улсын худалдааны төв"-ийн баруун замд "T.Prius"  маркийн машины жолооч Г нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн нь бүртгэгдэж, холбогдох арга хэмжээг авахуулсан байна.

Ж.Батсайхан

Связанные новости