"Багануур", "АПУ" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 22-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 586,297,809.43 төгрөгийн үнийн дүн бүхий 334.887 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Багануур" (BAN+5.00%) болон "АПУ" ХК (APU+0.55%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" (ETR-11.89) болон "Монгол Базальт" ХК (MWB-6.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
"TOP 20" индекс 1.23 хувиар буурч 16004.40 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,672,763,125.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.