Тавдугаар сарын 11-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт МҮХАҮТ-д Тайваний Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага, МҮХАҮТ-ын “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт” болно.
09.00 цагт Монгол улсад эрчим хүчний зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойн хүрээнд “Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт” сэдэвт онол практикийн бага хурал Туушин зочид буудалд болно
10.00 цагт "UB city" зочид буудал /19-ын үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" Олон Улсын II зөвлөгөөн болно.
10.00 цагт "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.
11.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд 18-30 насны залуучуудыг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аян зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.
11.00 цагт Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн "Castle" ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Тэшүүрийн холбоог шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу Мишээл экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно.
12.00 цагт Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад "Үндэсний аваргын бөгж" гардуулах ёслол "Шонхор" цамхагийн 12 давхарт болно.
15.00 цагт "Бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажиллах арга зүй, сэтгэлзүйн онцлог, хууль эрхзүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд болно.
15.00 цагт "Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
11.30 цагт "Г" танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.