Засгийн газрын 2006 үнэт цаасыг арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-15 17:36:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 383,531,016.18 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 49 компанийн 2,050,051 хувьцааг 180,192,826.18 төгрөгөөр арилжжээ. Энгийн арилжаагаар "ЛэндМН ББСБ", "АПУ", "Түмэн шувуут", "Говь", "Монос Хүнс" ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдав. 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд Мирэ Эссет Секьюритис Монгол", "БиДиСек", "Бумбат-Алтай", "Ард секюритиз", "Райнос инвестмент ҮЦК" зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 6-р сарын 8-наас 6-р сарын 12-нд явагдаж нийт 2006 үнэт цаасыг 203,338,190 төгрөгөөр арилжсан байна. 

6 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,443,873,768,570.62 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16072.37  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.87 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Связанные новости