Эрүүгийн цагдаагийнхан сэжигтэй этгээдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-10 12:39:32

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийнхан урьд шөнө сэжиг бүхий нэгэн этгээдийг гэрээс нь баривчилсан байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 69 дүгээр байр /Төмөр замд байрлах Дамбын Хишгээгийн байр гэдэг/-т амьдрах 40 орчим насны эрэгтэйг гэмт хэрэгт сэжигтнээр татжээ. Цагдаа нар тус байранд шөнийн 02 цагаас өглөөний 9 цаг хүртэл ажилласан байна.  Тэнд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан гэж оршин суугчид ярьжээ. Одоогоор цагдаагийнхан дээрх баривчилгааны талаар мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.

Ж.Батсайхан

Связанные новости