"Махимпекс", "Монос Хүнс"-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-09 18:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 23.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 167.651 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+10.19%) болон "Монос Хүнс" (MFC+4.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" (ONH-13.67%) болон "Нэхээсгүй Эдлэл" ХК (NXE-8.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.05 хувиар өсөж,16144.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,453,120,744,919 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Связанные новости