Тавдугаар сарын 10-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
09.00 цагт “Ногоон технологи, инноваци - 2016" үзэсгэлэн зөвлөгөөн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно.
10.00 цагт АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй танхимд лекц уншина.
10.00 цагт БНХАУ-ын Эрээн хотод байгуулах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт Чингис Зочид буудлын 3 давхарт болно.
10.00 цагт ЭХЭМҮТ-д Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслол болно.
11.30 цагт Дотоодын цэргийн 084 дүгээр ангиид тус ангийг “Байлдааны гавъяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа болно.
14.00 цагт ГХЯ-нд "Мэдээллийн цаг" уулзалт болно.
18.00 цагт: "976 Арт" галерейд "Уран бүтээлчийн үүцийг уудлах цаг" нээлттэй хэлэлцүүлэг болно. Уран бүтээлч Т.Энхболд, Хөхнар Контемпорари урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир, "976 Арт" галерейн захирал Б.Гантуяа нар оролцоно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын намын гишүүнчлэлийн асуудал шийдэгдээгүй байгаа талаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хуванцар саванд агуулагдаж буй хорт бодисын талаар оюутнууд " мэдээлэл хийнэ.
"Mонгол Ньюс" Мэдээллийн төвд
11.00 цагт “Гэгээ-9” СӨХ-өөс зарим ТББ гэр хорооллын дахин төлөвлөлтийг далимдуулан оршин суугчдын дунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан хандивын тоглолт зохион байгуулж орлогыг хорт хавдраар өвчилсөн сувилагчдын эмчилгээнд зарцуулах талаар мэдээлэл хийнэ.