"Атар-Өргөө", "Хар хорум пропертийс" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 35 ХК-ийн 59.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 552.212 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Атар-Өргөө" (ATR+14.79%) болон "Хар хорум пропертийс" (AMT+13.79%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-14.71%) болон "Их барилга" ХК (IBA-12.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.85 хувиар өсөж, 16213.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,461,280,402,845 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.