Сонгиноос Зайсан хүртэлх дэд станцыг ирэх сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-03 09:35:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг одоо байгаа 110 кВ-ын дэд станцуудын хүчин чадлаар хангаж чадахгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрчим хүчний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах чухал болоод байна. 

Энэ үүднээс "Их тойрог" төслийн хүрээнд "Сонгино" дэд станцаас "Зайсан" дэд станц хүртэлх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын 41 км шугамын зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар дээрх ажлын явц 80 хувьтай, 220/110/35 кВ-ын дэд станцыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ. 

Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын "Их тойрог" төслийг эрчим хүчний барилга угсралтын "Трест" компани 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220/110/35 кВт-ын чадалтай "Сонгино" дэд станц, 220 кВ-ын 5.8 км болон "Сонгино"-оос "Зайсан" дэд станц хүртэлх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэхээр болсон юм. 


Связанные новости