Сүхбаатарын нийт нутгаар бороо оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт
нутгаар бороо оржээ. Аймгийн УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг шат
дараатайгаар хийсэн байна. Цаашид аймгийн өмнө тал, баруун болон төвийн хэсгээр
дахин бороо орно гэлээ.
УЦУОШТ-өөс Түвшинширээ, Халзан, Мөнххаан, Уулбаян суманд нийт 10 орчим пуужин
харваж, үүлэнд зориудаар нөлөөлжээ. Үүний
үр дүнд аймгийн бүх сумаар бороо орж, нийт газар нутагт 2,8-32 хүртэлх см-ийн тунадас
тогтжээ. Ялангуяа өмнө, баруун өмнөд зүгийн сумд болох Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Халзан, Уулбаян сумын нутгаар бороо ахиу оржээ.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
3 часа
Состоялся обмен мнениями по улучшению торгового баланса и расширению экспортных возможностей
22 часа
Ulaanbaatar