Сирийн энхийн хэлэлцээ энэ сарын 20-ноос нааш болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-06 10:31:05

МОСКВА. /TASS/. Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалт энэ сарын 17-нд болсны дараа буюу энэ сарын 20-ноос нааш Сирийн энхийн хэлэлцээ дахин сэргэхгүй гэж ОХУ-ын дипломат эх сурвалж мэдэгдэв.

Сирийн энхийн хэлэлцээ энэ сарын 20-ноос нааш болохгүй гэж эх сурвалж мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 13-18-нд болсон өмнөх шатны хэлэлцээний дараа Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура эцсийн баримт бичгийн төслийг гаргасан банйа.

Сирийн мөргөлдөөн даамжирч, талууд гал зогсоох тохиролцоог байнга зөрчсөөр байсан үед өмнөх шатны хэлэлцээ болсныг Мистура дурдаад, Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийг хамтран даргалдаг орнуудын хувьд гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ОХУ, АНУ-д хандан хүссэн билээ.

Уг хүсэлтийн дагуу ОХУ, АНУ хоёр Сирийн хойд нутгийн Латакия мужид 72 цагийн турш, Зүүн Гута бүсэд 24 цагийн турш гал зогсоох тохиролцоог өнгөрсөн сарын 30-наас хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар гал зогсоох тохиролцооны хугацааг сунгаж, Алеппо хотыг гал зогсоох тохиролцоонд хамруулсан билээ.

Д.Нямтулга

 

 

Связанные новости