Хөрөнгийн бирж 37 сая төгрөгийн гүйлгээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн бирж өнөөдөр 37 сая 188 мянга 371 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 21 хувьцаат компанийн 19 мянга 735 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 776.23 нэгж болж 1,57 хувиар өссөн байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 296 тэрбум 667 сая 810 мянга 331 төгрөг боллоо.
Ч.Ариунболд