Өнгөрсөн 7 хоногт 1.9 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-11 12:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны худалдаа болж, нийт 1.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 33 компанийн 3.9 сая ширхэг хувьцааг 282.7 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар "Ард санхүүгийн нэгдэл", "ЛэндМН ББСБ", "АПУ", "Монос хүнс", "Ард даатгал" ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжив. 

Багцын арилжаагаар "Ард кредит ББСБ", "Монгол шуудан", "Монос хүнс" ХК-иудын хувьцааг арилжаалав. Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Ард секюритиз", "Голомт Капитал", "БиДиСек", "Стандарт инвестмент", "Бумбат-Алтай" зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцлоо. 

5 дугаар сарын 8-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,456,742,344,074.67 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16539.45 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Связанные новости