В.Путин Мөнхийн галд цэцэг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-09 15:25:52

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны шарил”-ын ойролцоох Мөнхийн галд цэцэг өргөжээ.


Удахгүй тэрбээр Ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандан үг хэлэх юм. В.Путин баярын өөр хэд хэдэн арга хэмжээнд оролцох төлөвтэй байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгджээ.


ОХУ-ын Төрийн тэргүүн жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Кремлийн хананы дэргэдэх Нэр нь тодроогүй дайчны шарилд цэцэг өргөдөг юм. Энэхүү ёслолын арга хэмжээ нь голдуу Ялалтын баярын жагсаалын дараа болдог аж. 

Связанные новости