ӨНӨӨДӨР: Шилдэг эрдэмтдийг алдаршуулах ёслол болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-17 07:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өөрсдийн оёсон амны хаалтаа Цэргийн төв эмнэлэгт хандивлана. Утас: 89031069

14.00 цагт ШУА-ийн байранд 2019 оны шилдэг эрдэмтдийг алдаршуулах ёслол болно.  Утас: 99717977

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөнөөс Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Эдийн засагч Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Связанные новости