"Монгол Дизель" болон "Говь" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 195,999,788 төгрөгийн үнийн дүн бүхий 512,490 ширхэг хувьцаа арилжигджээ.
Үүнээv 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Мөн "Монгол Дизель" ХК (MDZ +15.00%) болон "Говь" ХК (GOV +3.19%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -14.47%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар "Дорнод Авто Зам" ХК-ийн 100,127,220 төгрөгийн үнэ бүхий 38,809 ширхэг хувьцааг арилжсан байна.
"TOP 20" индекс 0.06 хувиар өсч 16833.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,459,657,053,439.05 төгрөг боллоо.