Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-12 08:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

Связанные новости