ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө хүлээж авна хэмээн Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийсэн 2 мянган тонн үрийн буудайг хүлээн авчээ. Ийнхүү нийлүүлж буй үрийн буудай нь Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм байна.
“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургац өгөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр тус үрийн буудай бүх үзүүлэлтийг хангажээ.
Б.Заяа