"Түмэн Шувуут" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 25-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 98.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 505.822 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Хар Хорум Пропертийс" (AMT+15.00%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+3.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай Секьюритийс" (BSKY-14.71%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-12.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.46 хувиар буурч 17418.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.521.681.452.265.24 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.