"Хэрлэн Хивс", "Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 24-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 449 сая төгрөгийн үнийн дүн бүхий 871.555 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Хэрлэн Хивс"(HRL+15.00%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-14.63%) болон "Монгол алт" ХК (ERS-14.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 2.35 хувиар буурч 17677.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.533.616.736.551.80 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.