"УИД", "Гутал" ХК-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 23-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 41.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 168,.ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Энэ өдөр "Гутал (GTL+13.27%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-14.56%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.3 хувиар буурч 18102.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.671.488.486.116 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.