"ЛэндМН" хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр хийхээр болжээ.
Үүний өмнө тус ХК-ийн ТУЗ хурлаа зарлаад байсан боловч "COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор хойшлуулаад байсан билээ. Цаашид нөхцөл байдал тодорхойгүй байгаа тул ээлжит хурлыг цахимаар явуулах тухай СЗХ-ны уриалгыг дэмжин хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 3 дугаар сарын 28-ны 12.00 цагаас цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.