"Монгол шуудан", "Ард Даатгал"-ын ханш их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 3 дугаар сарын 20-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 108 сая төгрөгийн үнийн дүн бүхий 628.191 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Өчигдөрийн арилжаагаар "Ард Даатгал" (AIC+8.91%) болон "Монгол шуудан" ХК (MNP+5.03%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-11.35%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-10.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.86 хувиар буурч 18156.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.690.957.527.823.51 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.