"Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" тайлангаа танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" 2019 оны 12 сарын 31-нээр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.
Мөн Баян Хѳндий алтны төслийн хѳгжүүлэлтийн мэдээллээс гадна "COVID-19"-тэй холбоотой нѳлѳѳллийн тухай танилцууллаа.
Тус компани өнгѳрсѳн жил 2 ордын анхан шатны эдийн засгийн тооцоолол болон Баян Хѳндийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан танилцуулж, 3.7 г/т дундаж алтны агуулга бүхий 400 мянган унц илээр олборлох боломжтой үйлдвэрлэлийн нѳѳцийг тодорхойлж, 2 ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл авч, усны нѳѳцийг бүртгүүлэн, газар ашиглалтын зѳвшѳѳрѳл авч, хайгуулын хѳтѳлбѳрѳѳр ордын нѳѳцийг нэмэгдүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.