Элчин сайд Т.Төгсбилгүүн ТАЙКА-ийн ерөнхий захиралтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын ГХЯ-ны харьяа Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн ерөнхий захирал хатагтай Паттарат Хонтонгтой уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас 1990 оноос Монгол Улсад үзүүлж ирсэн техникийн туслалцаа нь Монголын хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, хоёр тал “Монгол-Тайландын хөгжлийн хамтын ажиллагааны 2019-2020” оны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.