Үнэт цаасны арилжааг сэргээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-13 17:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр "Хархорум пропертийс" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээжээ. 

Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан тус компанийн үнэт цаасны арилжааг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн түр зогсоогоод байсан юм. Тэгвэл үнэт цаасны арилжааг сэргээх тухай СЗХ-ны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу арилжааг энэ оны 3 дугаар сарын 13-наас нээлээ. 

Мөн Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" ХК алтны "Алтан нар" төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад байна. Тус компанид АМГТГ-аас Хөндийн ордын ѳндѳр  агуулга  бүхий  нѳѳц агуулсан "Алтан Нар" тѳсѳлд MV-021547 дугаар бүхий ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл өгчээ. 


Связанные новости