"Зика" вирус бэлгийн замаар халдсан анхны тохиолдол Канадад бүртгэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭОТТАВА. /Xinhua/. Канадын олон нийтийн эрүүл мэндийн газар Онтарио хотын нэгэн оршин суугч бэлгийн замаар "Зика" вирусын халдвар авсан байх магадлалтай анхны тохиолдол илэрснийг баталжээ.
Түүний хамтран амьдрагч нь вирус тархсан улсад аялсныхаа дараагаар уг вирусээр өвчилсөн байжээ.
Виннипег дэх Үндэсний микробиологийн лабораторийн газарт шинжилсний дараагаар халдвар авсан нь батлагдсан гэж тус газар мэдэгдэлдээ дурджээ.
Уг лаборатори нь бэлгийн замаар "Зика" вирус дамжсан байх магадлалтай өөр нэг тохиолдлыг шинжилж байгаа аж.
Өмнөд болон Төв Америк, Мексик, Карибын тэнгисийн сав газрууд зэрэг бүс нутгуудад уг вирус ихэвчлэн тархаад байгаа бөгөөд тийшээ аялсан жуулчид болох нийтдээ 55 канад иргэд халдвар авсан нь тогтоогдоод байна.
Тэдний дотор Британийн Колумби муж улсын харьяат хоёр жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Канад улсын дотоодод шумуулаар дамжин "Зика" вирус авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Х.Сарнай