Татварын хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг 6 дугаар сард шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХХОАТ-ын тухай хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр материалаа хүлээлгэн өгч, баталгаажуулсан иргэдийн хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг тавдугаар сарын төгсгөл, зургадугаар сарын эхээр олгохоор төлөвлөжээ.
Энэ онд 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан юм. Үүнээс буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн 11727 иргэдийг 1 дүгээр ээлжинд хамруулж, өнгөрөгч 3 дугаар сард багтаан буцаан олголтыг нь шилжүүлсэн. Харин 1 дүгээр сарын 22-ноос хойш материалаа хүлээлгэн өгсөн иргэдийг 2 дугаар ээлжинд хамруулж, ирэх сарын сүүлээр буцаан олголтыг нь шилжүүлэхээр ГТЕГ-аас төлөвлөөд байгаа юм байна.
Н.Туяа