Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр байцаалт өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнөөдөр 14.00 цагт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ирж тайлбар өгөх тухай зарлан дуудах бичиг хүргүүлжээ.
Хэрэв дуудсан цагт ирээгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу албадан ирүүлэх ба нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэн торгууль ногдуулна гэдгээ мэдэгдсэн уг албан бичгийг энэ сарын 22-нд хүргүүлсэн байна. Харин Н.Алтанхуяг гишүүн байцаалтыг хүлээн авсан талаараа өөрийн фейсбүк хуудсандаа "АТГ нүүрсний хэргээр дуудаж байцаасан, Тагнуулаас нууц гэж байцаалт авсан, одоо мэдэгдэл хийсэн гэж Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Н.Туяа